ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

  • Хөгжлийн банкны шинэ бондын ханш хоёрдогч зах зээлд өсөлттэй байна.

  • ЗГ, Rio-ийн хэлцлийн дараа ам.долларын бондуудын өгөөж өсөв.

  • Moody’s Ratings агентлаг ХХБ, Голомт банкны зэрэглэлийг ахиулав.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
$500 саяын бондын өгөөж “7.134%”

Эх сурвалж: Bloomberg

Монгол улсын Хөгжлийн банкны 5 жилийн хугацаатай, $500 саяын шинэ бонд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн эхний долоо хоногт 0.17%-иар өссөн байна. VII/2-ны өдөр бондын төлбөр тооцоо хийгдэж, өгөөжийн түвшин анх зарлагдсан 7.2%-иас 6.6 суурь нэгжээр бага түвшинд тогтсон байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан нь өгөөж агшихад гол түлхэц болсон байна. Тухайлбал, бондын захиалга нийт хэмжээнээсээ 4.5 дахин их буюу $2.3 тэрбумыг давсан болохыг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

ЗГ, Rio тохирч, бондуудын өгөөж өсөв

Эх сурвалж: Bloomberg
Тэмдэглэл: 27, 28, 29, 30, 31, 32 онд хугацаа нь дуусан бондуудын өгөөж

Монгол улсын Засгийн газар болон Rio Tinto компани хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулахаар тохирсонтой зэрэгцээд ЗГ-ын олон улсад гаргасан ам.долларын бондуудын өгөөж өслөө. Хэдий Монголын хувьд эерэг үр дагавартай мэдээ ч ЗГ-ын бондуудын өгөөж өссөн нь анхаарал татаж байна.

Энэхүү үйл явдалтай зэрэгцээд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын шинэ нийлүүлэлт зах зээлд орж ирсэнийг харгалзан үзвэл энэ нь “түр зуурын” хөдөлгөөн байх магадлалтай юм.

Талууд Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг 50%, Монголын талд ноогдох ам.долларын зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулахаар болсон. Гэрээний шинэ нөхцөл нь дунд болон урт хугацаандаа Монголын төсвийн орлого, гадаад валютын нөөцөд эерэг үзүүлэх хүлээлттэй байна.

МОНГОЛЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
ЗГ, Компаниудын бондын өгөөжийн харьцуулалт

Салбар

Нийт

Дундаж өгөөж (%)

Засгийн газар

6

5.702

Компани, ААН, бусад

13

8.095

Монголын компани, ААН-үүдийн гаргасан бондуудын дундаж өгөөж 8.095% буюу Засгийн газрын бондуудаас 239 суурь нэгжээр өндөр байна. Сүүлийн байдлаар Богд банк болон ХХБ-ны 2029 онд хугацаа нь дуусах бонд корпорейт бондуудаас хамгийн өндөр өгөөжтэй нь байна. Харин Нийслэл Улаанбаатар хотын (quasi-sovereign) бондын өгөөж 5.916% байгаа нь Засгийн газрын бондын өгөөжтэй хамгийн ойр түвшинд байгаа юм.

Өсөлт, уналтаар тэргүүлэгчид

ХХБ, Голомт банкны зэрэглэл ахив

Moody’s Ratings агентлаг Худалдаа, хөгжлийн банк болон Голомт банкны урт хугацааны депозит, үнэт цаас гаргагчийн үнэлгээг B1 түвшинд хүргэн ахиулж, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээлээ. Зэрэглэл өссөнөөр Монголын арилжааны банкуудын олон улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж, хөрөнгө оруулагчдын итгэлд эерэг дохио болж байна.

Эх сурвалж: Bloomberg

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Эдийн засгийн календар

Өдөр

Үйл явдал

VII/07

АНУ-ын худалдааны тэнцэл

NATO-ийн уулзалт эхэлнэ

VII.08

Японы төлбөрийн тэнцэл

АНУ-ын “FOMC Minutes”

VII.09

АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо

VII.10

Үндэсний их баяр наадам

НЭЭЛТИЙН ХАНШ, ӨГӨӨЖ
Монголын ЗГ, Компаниудын бонд

САНАЛ ХҮСЭЛТ, ХАМТРАН АЖИЛЛАХ
Бидэнтэй нэгдэхийг хүсвэл:

Холбоо барих

☎️ 976-70110806
[email protected]