
ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Хөгжлийн банк олон улсын бондын хэмжээгээ амжилттай нэмэгдүүллээ
АНУ-ын ЗГ-ын бондуудын өгөөж оны дээд цэгээ тогтоолоо
Д.Трамп 60 оронд худалдааны нэмэлт тариф ногдуулна
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Хөгжлийн банк нэмж $250 саяыг амжилттай босгов
Монгол Улсын Хөгжлийн Банк энэ оны 6 дугаар сард гаргасан $500 саяын, 6.90%-ийн купонтой 2031 онд хугацаа нь дуусах бондын хэмжээгээ $250 саяар амжилттай нэмэгдүүлснээр (tap issuance), нийт дүн 750 сая ам.доллар боллоо. Энэхүү хэлцэл нь Монгол Улсын түүхэн дэх хоёр дахь том олон улсын бондын арилжаа болсноос гадна 2026 оны Азийн Frontier зах зээл дэх хамгийн том бондын хэлцэл болжээ.
Ангилал | Дэлгэрэнгүй |
|---|---|
Валют | Ам.доллар |
Купон | 6.900% (Тогтмол, хагас жил тутам) |
Эргэн төлөгдөх хугацаа | 2031.07.02 |
Үнэ / Өгөөж | 98.759 / 7.200% |
Зэрэглэл (Moody's / S&P / Composite) | B1 / BB- / B+ |
1-р купон төлөх огноо | 2027.01.02 |
Нийт хэмжээ | 750,000,000 ам.доллар |
Андеррайтерууд | HSBC, ING, JPM |
АНУ, Японы ЗГ-ын бондуудын өгөөж огцом өслөө

Эх сурвалж: Bloomberg
АНУ, Ираны мөргөлдөөн сунжирч, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөх хүлээлт нэмэгдсэн энэ үед хөгжингүй орнуудын урт хугацаатай бондуудын өгөөж эрчимтэй өсөх трендтэй байна. Тухайлбал АНУ-ын ЗГ-ын бондуудын өгөөж энэ оны дээд цэгээ шинэчлэн тогтоож, 2007 оны түвшинд дөхсөн байна.
Энэ нь Монголын ЗГ-ын бондуудад юу гэсэн үг вэ?
АНУ-ын эрсдэл багатай ЗГ-ын бондуудын өгөөж огцом өсөх нь Монгол Улсын гадаадаас санхүүжилт татах өртөг нэмэгдэхэд шууд нөлөө үзүүлэх боломжтой байна. Учир нь Монголын олон улсад гаргасан аливаа ам.долларын бондын өгөөжийг тогтоохдоо АНУ-ын ЗГ-ын бондын өгөөж дээр Монгол Улсын эрсдлийг илэрхийлэх өгөөж (spread) нэмэгддэг. Иймээс АНУ-ын 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5.18%-д хүрсэн нь санхүүжилт татах өртгийг өсгөж болзошгүй байгаа юм.
Тикер | Хугацаа | G-Spread (bp) | Z-Spread (bp) | OAS (bp) |
|---|---|---|---|---|
MONGOL 8.65 01/19/28 | 2028-01-19 | 129.6 | 131.3 | 131.0 |
MONGOL 3½ 07/07/27 | 2027-07-07 | 183.2 | 179.5 | 179.5 |
MONGOL 7⅞ 06/05/29 | 2029-06-05 | 141.4 | 160.3 | 160.1 |
MONGOL 6⅝ 02/25/30 | 2030-02-25 | 148.6 | 170.9 | 170.6 |
MONGOL 5.95 03/09/32 | 2032-03-09 | 162.7 | 193.8 | 193.7 |
MONGOL 4.45 07/07/31 | 2031-07-07 | 174.3 | 202.2 | 202.1 |
МОНГОЛЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
ЗГ, Компаниудын бондын өгөөжийн харьцуулалт
Хэмжүүр | ЗГ | Компани | Зөрүү |
|---|---|---|---|
Он гарснаас хойших дундаж | 6.20% | 8.65% | +245 bp |
Дундаж OAS зөрүү | 197 bp | 434 bp | +237 bp |
VII сарын дундаж | 5.64% – 7.18% | 6.71% – 10.22% | — |
Монголын компани, ААН-үүдийн гаргасан бондуудын дундаж өгөөж 8.65% буюу Засгийн газрын бондуудаас 245 суурь нэгжээр өндөр байна.
Өсөлт, уналтаар тэргүүлэгчид

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Эдийн засгийн календар
Өдөр | Үйл явдал |
|---|---|
VII/29 | Австралийн инлфяцын дата гарна |
VII.30 | Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэр Английн төв банкны шийдвэр |
VII.31 | Японы төв банкны шийдвэр |
НЭЭЛТИЙН ХАНШ, ӨГӨӨЖ
Монголын ЗГ, Компаниудын бонд
