
ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хүлээлт нэмэгдэж байна
Монголын ЗГ-ын бондуудын өгөөж өсөх трендтэй байна
Tsetsens Mining and Energy LLC (TME)-ийн зэрэглэл “B2” түвшинд тогтлоо
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
ХНБ бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдлээ
Холбооны нөөцийн банк 9-3 саналын харьцаатайгаар бодлогын хүүгээ 3.5-3.75 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Энэ мэдээллийн дараа АНУ-ын 30 жилийн хугацаатай бондын өгөөж 30 жилийн дээд цэгтээ (5.21%) хүрсэн бол илүү богино хугацаатай бондуудын өгөөж буурсан байна.
Шинжээчид болон зах зээлд оролцогчдын хүлээлт:
Байгууллага | Төсөөлөл |
|---|---|
JPMorgan | АНУ-ын төв банк 2026 оны XII сард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөнө. Үүнээс өмнө 2027 оны II хагаст өсгөнө гэж таамаглаж байсан. |
Macquarie | IX сард бодлогын хүүгээ өсгөх өндөр магадлалтай. Бодлогын хүүг өсгөх саналтай ХНБ-ны мөнгөний бодлогын хорооны гишүүдийн тоо 3 болж нэмэгдсэн нь гол хүчин зүйл болж байна. |
Citi | ХНБ энэ оны сүүлээр бодлогын хүүгээ бууруулна. |
Bloomberg-ийн эдийн засагчдын дунд явуулсан судалгаа | АНУ-ын төв банк 2027 оны III улиралд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулна. |
Тогтмол орлоготой бүтээгдэхүүний арилжаачид | IX сард бодлогын хүүг өсгөх магадлал 60%-тай байна гэж бондын зах зээлд оролцогчид таамаглаж байна. |
Монголын ЗГ-ын бондуудын өгөөж өсөв
VII сард Монгол улсын олон улсад гаргасан ам.долларын бондуудын өгөөж 18-27 суурь нэгжээр өссөн дүр зурагтай байлаа. Монголын эрсдэл гэхээс илүүтэйгээр АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын шийдвэр болон хөгжиж буй зах зээлийн талаарх шинжээчдийн хүлээлт зэрэг гадаад хүчин зүйлс үүнд голчлон нөлөөлж байна.
АНУ-ын төв банкны бодлогын хүү болон эрсдэл багатай ЗГ-ын бондуудын өгөөж огцом өсөх нь Монгол Улсын гадаадаас санхүүжилт татах өртөг нэмэгдэхэд шууд нөлөө үзүүлэх боломжтой байгааг бид өмнөх дугаарт онцолсон билээ.

Эх сурвалж: Bloomberg
МОНГОЛЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
TME-ийн $300 саяын бондыг “B2” түвшинд үнэлжээ
Moody’s агентлаг Tsetsens Mining and Energy LLC буюу TME компанийн гаргасан 300 сая ам.долларын бондын зэрэглэлийг B2 түвшинд, төлөвийг “тогтвортой” гэж үнэллээ. Монгол улсын эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой TME компанийн “Диспетчерийн үндэсний төв ХХК”-тай байгуулсан эрчим хүч худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ нь тогтвортой мөнгөн урсгал бүрдүүлэх гол суурь нь болж байгааг Moody’s тодотгожээ.
Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн 5 жилд, жил бүр дунджаар 8 хувиар өссөн байна. Мөн ойрын 1-2 жилд энэ эрчээ хадгалах төлөвтэй байгаа нь TME компанид эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэжээ.
TME-ийн бондын мэдээлэл | Дэлгэрэнгүй |
|---|---|
Тикер | TSTSME 11⅜ 02/05/31 |
Купон | 11.375% тогтмол |
Хугацаа дуусах өдөр | 2031 оны 2-р сарын 5 |
Moody’s үнэлгээ | B2 (Тогтвортой) |
Сүүлийн үнэ | 107.50 |
Өгөөж | 8.91% |
Өсөлт, уналтаар тэргүүлэгчид

Эх сурвалж: Bloomberg, Компанийн бонд
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Эдийн засгийн календар
Өдөр | Үйл явдал |
|---|---|
VIII/3 | АНУ-ын “Худалдан авагч менежерүүдийн индекс” гарна |
VIII/4 | SpaceX “IPO” хийснээс хойших анхны санхүүгийн тайлангаа танилцуулна |
VIII/5 | АНУ-ын хувийн хэвшлийн ажлын байрны дата зарлагдана |
VIII/7 | АНУ-ын ажилгүйдлийн дата гарна |
НЭЭЛТИЙН ХАНШ, ӨГӨӨЖ
Монголын ЗГ, Компаниудын бонд
