
ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Монголын ЗГ-ын бондуудын өгөөж 2026 оны дээд цэгтээ дөхлөө
MMC ашгийн төсөөллөө нэмэгдүүлж, хувьцаа нь 12 хувиар өслөө
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
MMC компани ашгийн төсөөллөө нэмэгдүүллээ
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компани 2026 оны эхний хагас жилийн ашгийн төсөөллөө $100-110 сая ам.доллар болгож нэмэгдүүллээ. Үүний дараа MMC-ийн хувьцааны ханш 12 хувиар өсөж, HK$8.33 буюу VI сараас хойших дээд цэгтээ хүрсэн байна. Мөн компанийн ашгийн үзүүлэлт ийнхүү сэргэх төсөөлөлтэй байгаа нь ам.долларын бонд нь үнэ цэнээ хадгалах сайн дохио болж байгааг шинжээчид үзэж байна.
MONMIN 8.44 04/03/30 — YTM (%)

Эх сурвалж: Bloomberg
Өнгөрсөн оны мөн үед компанийн бондын өгөөж 9.5 хувьтай байсан бол энэ оны эхээр 52 долоо хоногийн доод цэгтээ хүрээд байсан. Энэ цэгээсээ эргэн өсөж, сүүлийн саруудад 7.5-8.0%-ийн түвшинд хэлбэлзэж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg, MMC-ийн хувьцааны ханш
Монголын ЗГ-ын бондуудын өгөөж өсөв
Монгол улсын ЗГ-ын олон улсад гаргасан ам.долларын бондуудын өгөөж он гарснаас хойших дээд цэгтээ дахин хүрэхэд ойртож байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны VIII сараас хойш эрчимтэй буурч эхэлсэн ЗГ-ын бондууд уналтаа бага багаар нөхөж, 2026 оны дээд цэгтээ дөхсөн байна.

Эх сурвалж: Bloomberg
2030 болон 2031 онд хугацаа нь дуусах бондын өгөөж хамгийн өндөр савлагаатай байна. ЗГ-ын ам.долларын бондууд “V” хэлбэрийн сэргэлттэй байгааг графикаас харж болохоор байгаа юм. Монгол улсын ЗГ-ын бондууд 1 жилийн дээд цэгтээ эргэн хүрэхэд дунджаар 75 суурь нэгж буюу 0.75 хувийн хөдөлгөөн дутуу байна.
МОНГОЛЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
Өсөлт, уналтаар тэргүүлэгчид

ЗГ-ын бонд

Компанийн бонд
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Эдийн засгийн календар
Өдөр | Үйл явдал |
|---|---|
VIII/11 | Австралийн төв банкны мөнгөний бодлогын шийдвэр |
VIII/12 | АНУ-ын инфляцын дата гарна |
VIII/14 | АНУ-ын жижиглэн худалдааны дата гарна |
НЭЭЛТИЙН ХАНШ, ӨГӨӨЖ
Монголын ЗГ, Компаниудын бонд
