
ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
COP17 ба бондын зах зээл
Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэлээ
TSTSME бондын хэмжээгээ $100 саяар нэмэгдүүллээ
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Байгаль орчны доройтол ба зээлийн өртөг
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал албан ёсоор эхэллээ. Нийт газар нутгийн 77% нь цөлжилт болон газрын доройтолд өртсөн Монгол улсын хувьд энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй нь өндөр ач холбогдолтой байгааг Faversham House судалгааны байгууллага онцолж байна.
Цөлжилтийн эрсдэлд өндөр өртөмтгий манай улсын хувьд газрын доройтлыг бууруулах, нөхөх сэргээх зорилтуудтай уялдсан олон талт санхүүжилтийг татах боломжоо нэмэгдүүлж, төлбөрийн чадвараа сайжруулах гарц гаргалгаа эрэлхийлэх нь зүйтэй байгааг судлаачид зөвлөж байна.

Зураг: UNCCD.int
Зээлжих зэрэглэл, ЗГ-ын бондод ямар хамааралтай вэ?
Аливаа улсын байгаль орчин, экологийн нөхцөл доройтох нь зээлжих зэрэглэлд шууд нөлөө үзүүлэх өндөр магадлалтай байгааг Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн (LSE) эрдэмтэд тооцоолсон байна.
Тухайлбал, 53 хөгжингүй болон хөгжиж буй орны 2000-2020 оны хоорондох эдийн засгийн дата мэдээлэлд үндэслэн судлахад байгаль орчны доройтол нь 2 болон 5 жилийн хугацаатай ЗГ-ын бондын өгөөжийг дунджаар 25-70 суурь нэгжээр өсгөхөд нөлөөлж байгааг тооцоолжээ.
Газрын доройтол, цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал байхаа больсон. Зөвхөн нэг өнцгөөс авч үзэх боломжгүй
Үүнээс гадна 2050 он хүртэл хөгжиж буй 119 гаруй улсын 60 нь зээлжих зэрэглэл нь буурах эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн болохыг Fitch агентлагаас тооцоолсон байна. Тус агентлагын боловсруулсан “Climate Vulnerability Signals” гэх шинжилгээний арга хэрэгсэл нь хөгжиж буй орны уур амьсгалын эрсдэл болон эрчим хүчний шилжилтийг 100 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд эндээс Монгол улстай төстэй эдийн засгийн бүтэцтэй орнуудын зэрэглэл буурах өндөр магадлалтай байгааг анхааруулжээ.
Тиймээс уул уурхайн экспортод өндөр хамааралтай Монгол Улсын хувьд уур амьсгалын эрсдэлээс гадна эрчим хүчний шилжилтийн эрсдэл нь зээлжих зэрэглэлд ач холбогдол өндөртэй хүчин зүйл болж байна.
Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэв
Монголбанкны мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмэгдүүлж, 12.5%-д хүргэхээр шийдвэрлэлээ. Сүүлд 2025 оны III сард өсгөснөөс хойш зургаан удаагийн хурлаар 12 хувьд хадгалсан бодлогын хүүг өсгөхөд инфляц болон геополитикийн хүчин зүйлс голчлон нөлөөлжээ.

Эх сурвалж: Bloomberg
МОНГОЛЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
Tsetsens Mining and Energy LLC компани $100 саяыг амжилттай босголоо
TME компани 2026 оны эхээр олон улсын зах зээлд гаргасан $300 саяын бонд дээрээ (tap issuance) хийж, нэмэлтээр $100 саяыг амжилттай татан төвлөрүүллээ. Шинэ бондын захиалга 3.3 дахин давж, хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсныг харууллаа.

Эх сурвалж: Bloomberg
Одоогоор бондын нөхцөл болон гаргасан үнийн талаарх мэдээлэл хараахан ил болоогүй байна. Moody’s агентлагаас компанийн 300 сая ам.долларын бондын зээлжих зэрэглэлийг B2, төлөвийг “тогтвортой” гэж үнэлсэн юм.
НЭЭЛТИЙН ХАНШ, ӨГӨӨЖ
Монголын ЗГ, Компаниудын бонд
