ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

  • Хөгжлийн банк 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргалаа.

  • “OpenAI” компани IPO хийх хугацаагаа 1 жилээр хойшлуулах төлөвтэй.

  • БНСУ-ын хөрөнгийн зах зээл огцом савлагаатай долоо хоногийг үдлээ.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Арилжааны эхний өдрийн дүр зураг

Эх сурвалж: Bloomberg Terminal

Монгол улсын Хөгжлийн банк 5 жилийн хугацаатай, $500 саяын шинэ бондоо олон улсын зах зээлд амжилттай гаргалаа. Бондын захиалга нийт хэмжээнээсээ 4.5 дахин их буюу $2.3 тэрбумыг давсан нь олон улсын хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй, хөгжиж буй зах зээлийн өрийн хэрэгслийг худалдан авах сонирхол өндөр хэвээр байгааг харууллаа. Андеррайтераар JPM, HSBC болон ING банкнууд ажилласан байна.

Мөн шинэ бонд нь EMBI индексэд орохоор хүлээгдэж байгаа нь индекс дагадаг сангуудыг автоматаар тус бондын эзэмшигч болоход хүргэх бөгөөд энэ нь хоёрдогч зах зээлд тогтвортой эрэлтийг бий болгох боломжтой байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын бааз суурь өргөжих сайн мэдээ болж байгаа юм.

EMBI индекс түүхэн дээд цэгт

Эх сурвалж: Bloomberg Terminal

Монгол улсын Хөгжлийн банк нэг хэсэг нь болох гэж буй JPMorgan-ийн “EMBI” буюу “Хөгжиж буй орнуудын бондын индекс” нь хөгжиж буй орнуудын Засгийн газар болон ЗГ-ын санхүүжилттэй байгууллагын ам.долларын бондуудыг нэгтгэн хянадаг.

EMBI индекс нь 2026 оны эхнээс огцом савлагаатай байсан ч өсөх чиг хандлагатай байна. III сарын огцом уналтаа бүрэн нөхөж, сүүлийн байдлаар түүхэн дээд түвшиндээ хадгалагдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг илтгэж байна.

МОНГОЛЫН ЗГ, КОМПАНИУДЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
Өсөлт, уналтаар тэргүүлэгчид

Монгол улсын төв банкны мөнгөний бодлогын шийдвэр гарсан долоо хоногт манай улсын ЗГ-ын бондуудын ханш бага зэрэг буурч, өгөөж өсөх дүр зурагтай байлаа. ЗГ-ын урт хугацаатай бондуудын ханш богино хугацааны хэлбэлзэлд илүү тэсвэртэй байгаа бол хугацаа нь дуусах дөхсөн бондуудын ханшийн савалгаа илүү өндөр байна.

Сүүлийн нэг сард Монгол улсын 2031 онд хугацаа нь дуусах бондын ханш өсөлтөөрөө тэргүүлсэн бол 2028 онд дуусах бондын ханш 1.25 хувиар буюу хамгийн өндөр дүнгээр буурчээ.

Эх сурвалж: Bloomberg Terminal

Компани, ААН-ийн бондуудын хувьд нийт бондуудын үнэ 93-105 хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд өгөөж нь 5.7%-аас 11%-ийн хооронд байна.

Эх сурвалж: Bloomberg Terminal

АНХААРЛЫН ТӨВД
БНСУ-ын хөрөнгийн зах зээл доргив

Эх сурвалж: Bloomberg Terminal

БНСУ-ын Kospi индекс даваа гарагийн арилжааг 1%-ийн уналттай эхлүүллээ. Өнгөрсөн долоо хоногт Kospi индекс түүхэн дээд түвшинд хүрсний дараа огцом унаж, хэсэгчлэн сэргэсний эцэст дахин хүчтэй дарамтад орж, арилжааг түр зогсоох хэмжээнд хүрсэн юм. Энэхүү өндөр хэлбэлзэл нь хиймэл оюунтай холбоотой мэдээ мэдээллүүдтэй холбогдож байна. Тухайлбал, Apple-ийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, OpenAI IPO-оо хойшлуулж магадгүй гэх мэдээллийн дараа зах зээлд огцом хэлбэлзэл ажиглагдсан.

Өндөр хөшүүрэгтэй ETF болон жижиг хөрөнгө оруулагчдын идэвх нь Kospi индексийн огцом хэлбэлзлийн гол хүчин зүйл болж байна.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Эдийн засгийн календар

Өдөр

Үйл явдал

VI.29

Евро бүсийн эдийн засаг, хэрэглэгчийн итгэлийн үзүүлэлт

Японы жижиглэн худалдааны дата

VI.30

БНСУ-ын гадаад худалдааны дата

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын “PMI” индекс

VII.02

БНСУ-ын инфляц

VII.04

АНУ | Тусгаар тогтнолын өдөр

НЭЭЛТИЙН ХАНШ, ӨГӨӨЖ
Монголын ЗГ, Компаниудын бонд

САНАЛ ХҮСЭЛТ, ХАМТРАН АЖИЛЛАХ
Бидэнтэй нэгдэхийг хүсвэл: