Шинэ долоо хоногийн мэнд!

Mirae Asset Securities Mongolia ҮЦК-ийн бондын зах зээлийн тоймын эхний дугаар уншигч та бүхэнд хүрч байна.

Бид дэлхийн болон дотоодын бизнес, санхүүгийн ертөнцөд өрнөж буй хамгийн чухал үйл явдал, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахад туслах мэдээ, мэдээллийг долоо хоног бүр тоймлон хүргэх болно.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Хөгжлийн банкны шинэ бонд B1 үнэлгээ авав

Эх сурвалж: Bloomberg Terminal
Тэмдэглэл: Хөгжлийн банкны 2028 онд хугацаа нь дуусах бондын ханш болон хугацаа дуусах хүртэлх өгөөжийн түвшин (Он гарснаас хойш ханш нь 0.56% өсжээ)

Монгол улсын Хөгжлийн банк 2028 онд хугацаа нь дуусах бондоо хэсэгчлэн санхүүжүүлж, өрийн менежмент хийх зорилгоор шинэ бонд гаргахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ. Шинэ бондоо 6 сарын 25-ны өдөр санал болгох бөгөөд хуучин бондоо эргүүлэн худалдан авах тендер саналын хугацаа нь 7-р сарын 2-ны өдөр дуусах юм байна. Moody’s агентлагаас тус банкны бондын зэрэглэлийг “B1” түвшинд тогтоожээ.

Шинэ тэргүүний анхны шийдвэр

Зураг: Холбооны нөөцийн банк

Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүн Кевин Уорш бодлогын хүүгээ 3.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн мөнгөний бодлогыг энэ онд дахин чангатгах дохио өгсөн нь дэлхийн бондуудын өгөөж огцом өсөхөд нөлөөллөө. Онцлох хөдөлгөөнүүдээс харвал:

  • АНУ-ын 2 жилийн хугацаатай бондын өгөөж 13 суурь нэгжээр өсөж, 1 жилийн дээд цэгтээ хүрэв.

  • Азийн хөгжиж буй орнуудын хувьцааны индекс 5 өдөр дараалан өсөв.

  • S&P 500 индекс сүүлийн 12 өдрийн 11 өдөрт ногоон бүсэд хаагдсан байна.

АНХААРЛЫН ТӨВД
АНУ, Иран хэлэлцээний ширээнд суулаа

АНУ, Ираны төлөөлөгчид Швейцар улсад дээд түвшний яриа хэлэлцээгээ эхлүүллээ. Катар, Пакистаны хамтарсан мэдэгдэлд энэ долоо хоногийн туршид яриа хэлэлцээ үргэлжлэх төлөвтэй байгааг дурдсан байна. Даваа гарагийн арилжаа эхлээд манай улсын ЗГ-ын бондууд огцом өөрчлөлтгүй байна.

МОНГОЛЫН ЗГ, КОМПАНИУДЫН БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
Өсөлт, уналтаар тэргүүлэгчид

АНУ, Иран энхийн хэлэлцээр байгуулах чиглэлд алхам урагшилсан, дэлхийн төв банкнууд 2026 оны туршид мөнгөний хатуу бодлого баримтлах төлөвтэй болсон зэрэг үйл явдал ихтэй долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд ЗГ-ын бондуудын ханш тогтвортой, өсөх хандлагатай байлаа. ЗГ-ын урт хугацаатай бондуудын ханш богино хугацааны хэлбэлзэлд илүү тэсвэртэй байгаа бол хугацаа нь дуусах дөхсөн бондуудын ханшийн савалгаа илүү өндөр байна.

Эх сурвалж: Bloomberg Terminal

Компаниудын гаргасан ам.долларын бондуудын хувьд энэ долоо хоногт өсөлт давамгайлсан байна. Tsetsens Mining & Energy компанийн 2031 онд хугацаа нь дуусах шинэ бонд сүүлийн 5 өдөрт өсөлтөөрөө тэргүүлсэн бол МИК, Голомт Банкны бонд бага зэргийн уналттай байлаа.

Эх сурвалж: Bloomberg Terminal

Урт хугацааны дүр зураг

Сүүлийн нэг жилд ЗГ-ын урт хугацаатай бондуудын ханш богино хугацаатай бондуудтай харьцуулахад илүү хүчтэй өсөлттэй байсан нь ажиглагдаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд ирээдүйд бодлогын хүү буурах хүлээлт өндөр байгааг илтгэж байна.

Мөн Монгол Улсын макро эдийн засгийн орчин харьцангуй тогтвортой байгаа бөгөөд ойрын жилүүдэд ДНБ-ий өсөлт 5–5.5 хувийн түвшинд хадгалагдана гэсэн хүлээлт нь зах зээлд итгэл нэмэгдүүлж, урт хугацаатай хөрөнгийн эрэлтэд дэмжлэг үзүүлж байна.

Эх сурвалж: Bloomberg Terminal

ААН, Компаниудын бондын гүйцэтгэл

Одоогоор олон улсын бондын зах зээлд Монголын хувийн хэвшлийн нийт 10 бонд эргэлтэд байна. Энэ дундаас банкны салбарынх хамгийн өндөр буюу нийтдээ 6 арилжааны банк олон улсын өрийн хэрэгслийн зах зээлд нэвтэрч, амжилттай хөрөнгө оруулалт татаад байна. Гүйцэтгэлийн хувьд он гарснаас хойш банкнуудын бондын ханш III сарын дунд үеийн уналтаасаа бүрэн сэргэсэн, тогтвортой байна.

Эх сурвалж: Bloomberg Terminal

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Эдийн засгийн календар

Өдөр

Үйл явдал

VI.22

БНХАУ-ын төв банкны мөнгөний бодлогын шийдвэр

VI.24

АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн дата гарна

VI.25

ДЭЗФ-ын “Зуны Давос” чуулга уулзалт эхэлнэ

VI.25

АНУ-ын суурь инфляц танилцуулагдана

VI.26

Японы инфляц гарна

НЭЭЛТИЙН ХАНШ, ӨГӨӨЖ
Монголын ЗГ, Компаниудын бонд

САНАЛ ХҮСЭЛТ, ХАМТРАН АЖИЛЛАХ
Бидэнтэй нэгдэхийг хүсвэл: